Зурхайн ном

2012-04-19 20:46

Оршлын оронд …

Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан Монголчууд эрт дээр үеэс од мичидийн хөдөлгөөн хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг судлан ном сударт тусган өөрсдийн амьдрал ахуйд ашиглан хэрэглэж иржээ.

Зурхайн эртний судрууд Энэтхэг , Хятад, Төвдөөр дамжин Монголд орж ирэхдээ тухайн бүс нутгийн онцлог, хүн ардын зан заншил, уламжлалтай уялдан өөрийн гэсэн онцлогтойгоор хөгжжээ. Монгол зурхайн эрдэм ухааныг хойч үедээ уламжлан үлдээх, зурхайн арга ухааныг амьдрал ахуйдаа хэрэглэж дадаж зурших нь хүмүүсийн амьдралд эерэгээр нөлөөлж, хүн өөрт тохиолдож болох аливаа гай барьцад, зовлон зүдүүрийг урьдчилан таамаглан тойрч гарсанаар сэтгэл санаа , бие махбодь, эд материаллын хувьд учирч болох хор холбогдлоос өөрийгөө сэргийлэх ба ингэснээрээ нийгэм –эдийн засгийн хувьд чухал ач холбогдол үзүүлэх юм.

Зурхай бол хүний амьдрал хувь заяатай салшгүй холбоотой учраас эрт дээр үеэс хаад ноёд өөрсдийн дэргэд гарын зурхайч нарыг байлгаж, хувь зохиолоо зуруулан аливаа үйл хэргээ явуулж байсан ба зурхайн арга ухааныг нууцлан чандалж, дэлгэрүүлэхийг хориглон зарим тохиолд зурхайч нарыг цаазлан хороодог байв.

Эртний Ром, Египет, Вавилон болон Арабын орнуудад зурхай болон одон орныг судлах ухаан маш их хөгжиж байжээ. Ромын эзэн хаан байсан Диоклетиан 20 жил хаан ширээнд байсанаа гэнэт түүнээсээ татгалзаж өөрийн эдлэн газартаа ногоо тарин амьдрах болжээ. Учир нь түүнийг төр барих 22 дох жил дээрээ ширээнээсээ бууж алуулах болно гэж зурхайчид хэлсэн байжээ. Тэрээр олон жил насалж удаан амьдаржээ.

 

Зурхайч нарын ёс дүрэмд хүний нас барах өдрийг хэлж болохгүй байдаг.

Францын хаан Людовик XIII –ын шадар хүн болох Анри д, Эффиат зурхайч Иоханнес Мориныг шоолон хууран мэхлэгч гэж олны доог тохуу болгож байв. Морин эхлээд түүний үхэх өдрийг хэлэх дургүй байсанаа доромжлолыг тэсэж чадалгүй хэлж орхижээ. Эффиатыг 3 жилийн дараа цаазлан хороосон байна.

Немцийн одон оронч Соботтендорф 1923 онд Гитлерийг ямар ч юм хийж болохгүй гэж хэлсэн боловч Гитлер түүнд итгэлгүй Мюнхены төрийн эргэлтийг хийсэн нь бүтэлгүй болж шоронд оржээ. Шоронгоос гарсаныхаа дараа тэрээр өөрийн зурхайчтай болсон ба тэр нь түүнд сөнөж мөхөхийг нь үнэн хэлсэн тул бөөний хорих газар илгээж орхиж… Гэвч Гитлер одон зурхайд итгэх болж эзэнт гүрний Рейхсфахшафт гэдэг одон орон – зурхайн чиглэлийн байгууллага байгуулсан байна.

Зурхайн зурлагаар бусад хүмүүсийн амьдралын нууцыг мэдэж авсанаар тэр нь өөрийн чинь дотоод ертөнцийг баяжуулж, өөрийгөө таньж мэдэхэд тань туслах болно.

Нар сарны хөдөлгөөн од эрхэсийн байр байршил нь хүний амьдралд их нөлөө үзүүлдэг.

Эртний майя нар / одоогийн мексикийн уугуул иргэд / одоогоос 1000 – аад жилийн тэртээ Нар , Дэлхий хоёр манай галактикын төвтөй нэг шулуун дээр 2012 оны 12 сарын 21- нд давхцахыгчулуун хананы нарийн завсарыг ашиглан тооцож гаргасан байдаг. Мөн наран дээрхи толбыг МЭ –ний 188 онд эртний гүн ухаантанууд Филострат, Плутархи нар тэмдэглэсэн байна. Нарны толбо нь дэлхий дээр ямар нэг онцлог үйл явдлыг зөгнөдөг гэж үздэг. Иисус Христийг нас барсаны дараа нар хиртсэн тухай Матвей, Марк, Лука нар бичсэн байдаг. Мөн Овидий , Виргилий нар МЭӨ 44 онд Цезарийг нас барах үед нар хиртсэн тухай тэмдэглэжээ.

Энэ мэт олон жишээг дурьдаж болох ба орчлон ертөнц, хүн хоёр салшгүй холбоотой болох тухай , ертөнцийг макроертөнц гэвэл хүнийг түүний тусгал болсон микроертөнц гэж үзэж болно.Зурхай бол Монголчуудын эртний одон орон судлах ухаан, тоон ухаан , сэтгэл зүйн ертөнцийг хамарсан шинжлэх ухаан ба гол судлагдхуун нь болох хүнийг оюун санаа, бие сэтгэлийн нь талаас судлаж, тэнгэр огторгуйн од эрхэс, тэдгээрийн нөлөө , хүн байгалийн харилцаа холбооны тухай үеэс үед дамжин өвлөгдөжирсэн сургааль бөгөөд цаашид нарийн судалгаа шинжилгээ хийх шаардлагатай ард түмний хүртээл болсон түүхэн шинжлэх ухаан юм. Орчуулгын болон бусад материаллын энэхүү эмхэтгэл ньуншигч таны зөн билгийг хурцлан ертөнцийг үзэх үзэл тань улам дэлгэрэн амьдралд нь сайн сайхан бүхнийг авчрах болтугай гэж ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

Хянан тохиосон :

Зурхай судлалын хүрээлэнгийн гишүүн,

Зурхайч :Мөнх –Очир

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол зурхайн тухай

 

 

Амьдралын аливаа асуудал , саад бэрхшээлийг даван туулахад хүнд зайлшгүй шаардлагатай зүйл бол юмс үзэгдлийн хоорондын холбоос , тэдгээрийн зангилаагтайлах асуудал юм . Үүнийг хамгийн үнэн зөв , бодитойгоор шийдвэрлэдэг зүйл бол зурхай юм. Монгол зурхай нь өнө эртний уламжлалтай бөгөөд Эртний Энэтхэг, Хятадаас дамжин орж ирээд олон зууны турш шинэчлэгдэн өөрчлөгдсөөр бие даасан иж бүрэн шинжлэх ухаан болон хувиржээ.

Дорнын ард түмэн маш эрт үеээс эхлэн одот тэнгэрийг ажиглан харж иржээ. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг омог аймгууд байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай байдаг байсан учраас энэ талаар бүр ч их шаардлагатай байв. 1116 оны үеийн Киданы нэг булшин дээр 12 ордны тэмдэг дүрслэгдсэн байжээ. Эртний Монголын ном судруудад монголчууд нар, сарны хуанлийн тооллыг ашиглаж байсаныг дурьдсан байдаг.

 

Улаанбаатар хотын Улсын Төв номын санд хадгалагдаж байгаа одот тэнгэрийн зураг дээр Алтан Гадас орсон Тэнгэрийн заадасын хойд хэсгийн 700 гаруй од эрхэс, өмнөд хэсгийн 600 орчим од эрхсийг багтаасан байдаг бөгөөд энэ нь орчин үеийн дуран авайгаар авсан зурагтай их ойрхон зурагдсан байна. Энэ зураг дээр 12 хос одод, 28 сарны байршил, Нарны замын 12 сар болон 24 улирлын турш өөрчлөгдөх байдлыг тод дүрслэсэн байдаг. Жилийн хуваарийг сар улиралуудад хуваасан нь , эртний уламжлалтай Хятадын хуанлигаас ч илүү байжээ.

 

Зургийн гол дунд жижиг дугуй дотор Алтан гадастай ойролцоо орших ододыг багтаажээ. Түүний гадна талын их тойрог дотор “ зуны туйл” –ын эрхэсийг, дараагийн хүрээн дотор хавар , намрынтуйлуудыг, эцсийнтойрогт өвлийн туйлийг тусгасан байдаг.

Шар зам буюу Нарны хөдөлгөөнийг эллипс маягаар үзүүлсэн байна. Мөн Шар зам, Туйлуудын огтлолцолын цэгүүдийг тэмдэглэсэн байдаг. Зургийг зохиосон аргачлал, түүний дэлгэрэнгүй байдал нь хуучны одон зурхайчдын өндөр ур чадвар, авъяастай байсаныг гэрчилж байгаа юм. Энэ зургийг 13-14 –р зуунд зохиосон гэж үздэг. Одон орон судлал, зурхай судлал нь буддизмын нөлөөнд байсан Энэтхэг, Хятад, Япон, Солонгос, Зүүн өмнөд Азийн орнуудын ард түмний дунд нилээн их хөгжсөн байсаныг тэмдэглэх хэрэгтэй.

Түвд болон Монголд одон орон судлалын хөгжлийн онолын үндэс нь “ Калачакра тантра раджа” гэдэг буддын бүтээл туурвил юм. Бурхан Будда өөрөө бичсэн гэгдэх энэ зохиол нь буддизмын Их хөлгөн судар болох Ганжуурын нэгдүгээр ботид тантрад зориулан бичсэн хэсэгт байдаг. Энэ бүтээлийн онолын хэсгийг шинжлэн үзэхэд одон зурхайн эхлэл нь маш эртний гаралтай гэсэн дүгнэлтэнд хүргэдэг.

“Калачакра тантра радж” – д тулгуурлан энэтхэг, түвд, хятадын одон орончид долоон гол гариг болох : Нар, Сар, Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир –ын байрлал хөдөлгөөнийг судлан, сүүлт од, мананцаруудыг ажиглан, Нар, Сарны хиртэлтийн өдөр, цагуудыг урьдчилан хэлдэг байжээ. Түүнээс гадна эртний одон орончид одны хуанлийг зохион, хөдөө аж ахуйн улирлын ажлуудыг зохицуулан, тооны ухаанаар ном туурвил бүтээж байжээ.

Монголд од эрхэсийн хөдөлгөөнийг огторгуйн одон орон судлалтай уялдуулан бичсэн хүн бол одон орон судлаач Лувсанданзанжанцан / 1639- 1704 /бөгөөд “ Ламын гэгээн “ гэж нийтэд алдаршжээ. Тэрээр өөрийнхөө бүтээлийг голдуу түвдээр бичдэг байсан ба “ од, тэнгэрийн эрхэс нь хүнд хэрхэн сайн, муугаар эрхшээх” гэсэн ном бичжээ. 12-р жарны гал туулай жил / 1687/ тэрээр одон зурхайн гарын авлага болох “ Одон зурхайн судар буюу ойж, тусах гэрэл” гэдэг номоо бичив. Тэр үеийн нийслэлийн хийдэд түүний анагаах, философи, одон орон, ёс зүйн талаар бичсэн хоёр боть зохиол хэвлэгдэж байжээ.Үүнээс яг 60 жилийн дараа түүхч, философич, одон орон судлаач Сүмбэн хамба Ишбалжир

/ 1704 – 1788 / Монголын одон орон судлалыг үргэлжлүүлэн , Түвдэд дэлгэрсэн одон орон судлалын зарчмуудыг Монголын байгаль – газар зүйн нөхцөлд зохицуулан зохиожээ. Энэ зарчмийн гол төлөөлөгч бол Цахар гэвш Лувсанчүлтэм / 1740 – 1810 / юм.

 

1789 онд Өргөө нийслэлд мэргэжлийн мэргэч, төлөгчдийг бэлтгэдэг одон зурхайн сургууль бий болжээ. Олон сүм хүүдүүдэд одон орны судлалын дуганууд байдаг байв. Онолын гол сурах бичгүүд нь : “ Калачакра тантра радж” ба түүний тайлбар болох

“ Сарны саруул гэрэл” гэдэг бүтээлүүд байжээ. Энэ салбарын мэргэжилтнүүдийн дунд ном хаялцах нь уламжлал болон үлджээ. Өөрсдийнхөө мэдлэгээр ялгарсан зурхайч лам нар нь “ зийрэмбэ “ цол хүртдэг байсан нь одон орончын эрдмийн зэрэг цол юм.

 

Түвд –монголын одон зурхайчид од, гаригсын хөдөлгөөнийг судлах тооны аргуудыг боловсруулсан бүхэл бүтэн цогц бүтээлүүдийг туурвисан байна.

Тэд нар хөдөө аж ахуйн ажил үйлийн хуанлийн мөчлөгүүдийг зохион, амьдралын янзбүрийн нөхцөл байдлуудад тохируулан зөвлөлгөө өгдөг байжээ. Зохиогчид хуанлийн эхний хэсэгт өөрсдийнхөө тухай товч өгүүлэн, сүм хийдийн түүх болон шашин, дээдсийн амьдралын чухал үйл явдлуудыг үндсэндээ тусгадаг байв. Дараа нь Нар, сар болон таван гаригын тухайн жилийн байрлалыг зааж, хиртэлтийн цаг хугацаа , дараа жилийн цаг уурын байдлыг урьдчилан тодорхойлж, ургац авах эсэх, хур тунадас хир орох, үйл явдлууд хэрхэн өрнөхийг заадаг байжээ.

Цахар гэвш Лувсанчүлтэм : таван махбодийн онол дээр үндэслэсэн одон орон судлалын өргөн дэлгэр бүтээлдээ хүнийг анх төрөхөөс эхлээд хувь заяаг нь урьдчилан хэлж, бие махбодийн эрүүл мэнд, оюуны чадварт тэнгэрийн од эрхэс, нар сар хэрхэн нөлөөлөх нөлөөллийг заасан байдаг.

Монголын оточ лам Лувсанчойнпил өөрийнхөө зохиосон“ Хүний амьдралын 47 хувирлын хууль буюумахбодийн тухай сургааль” -даа:

“ Амьтаны аймгийн хаан болох хүний бие нь таван махбодиос бүрдэх ба түүний бүх баяр баясгалан, зовлон зүдүүр нь эдгээр таван махбодиос хамаардаг. Иймээс сайн, муу бүх зүйлийг жилийн турш тодорхойлохдоо хүний амьдралын хүчин зүйлсийн эргэл орчил, байгалийн үндсэн элементүүдийн төлөв байдлаас урган гардагыг заавал тооцох хэрэгтэй” гэж бичсэн байна.

Хүний амьдрал урт удаан байх ёстой ба үхэл бол ердийн жам ёсны үзэгдэл учир хүн тохиолдлын золгүй явдал, өвчин зэргийг зурхайн тусламжтайгаар тойрон өнгөрүүлэх буюу засаж байх ёстой.Ирж байгаа жил бүр нь хүнд өөрийнхөө үрийг өгдөг. ямар нэг тохиолоос сэргийлэхийн тулд заавал засал хийлгэж байх хэрэгтэй. Хэрэв тухайн хүний төрсөн цаг өдөр, газар, од гариг, бусад бүх зүйл л мэдэгдэж байвал тэр хүний хэд наслах, хэзээ яаж үхэхийг зурлагаар зурж мэдэж болно.

Жилийн харшийг засах , шинийн нэгний өглөө мөрөө гаргах арга нь нийтлэг байдаг.

Хэрэв хүний амьдралын үеүүдийг буддийн системээр авч үзвэл тэдгээрт харгалзах зүй тогтол нь үнэхээр маш энгийнээр гардаг ба ямар ч байсан европын хуанлигаас бодитой гардаг. Монгол зурхайчид хүний амьдралын давтамжуудыг тодорхойлохдоо : тооллын эхийг “ гол тэмдэг “ цаг хугацааг “ жилийн эхэн” гэж аваад ес- арван хоёр жилийн мөчлөгүүдийг тооцон тодорхойлдог байв. Энэ мэт аргуудыг мөн хятад зэрэг оронд хэрэглэдэг байжээ.

 

Монголчууд эрт дээр үеээс эхлэн тэнгэрийг эр хүнийхүчтэй зүйрлэн эцэг тэнгэр буюу

“ арга “ , газрыг эх –дэлхий буюу “ билиг” гэж сүслэн залбирч иржээ. Тэнгэр газрын хүчний нэгдлийг эрт цагаас эхлэн анагаах ухаанд ч хэрэглэж байв.Жишээ нь:

“ хүйтэн “ өвчнийг халуун зүйл болох төөнүүрээр, халуун өвчнийг хүйтэн хэрэгсэл болох усан эмчилгээгээр эмчлэн домнодог байжээ.

 

Зурхай бол өөрийн гэсэн судлах зүйлтэй, арга аргачлалтай, нарийн шинжлэх ухаан юм.

Хүн амьдралынхаа туршид дунджаар 61- 97 нас наслана гэж бодоход доод тал нь 5- 8 удаа жил орж , 13.25.37. 49. 61. 73. 85. 97 – наснуудад жил орж, 10 удаа буюу 10.19.28.37.46.55.64.73.82.91 – насанд мэнгэ голлож, 8 удаа насны гүмэг буюу есөн нүдний гайт нас таарч, 10 удаа суудлын гүмэг буюу өөрийн суудалд сууж, 6 удаа дайсан жилтэйгээ учирдаг. 5 удаа өөрийн мэнгэндээ сууж, 45 удаа өнцөг суудал: /2.4.6.8.10.12.14.16.18.20.22.24.26.28.30.32.34.36.38.40.42.44.46.48.50.52.54.56.58.60.62.

64.66.68.70.72.74.76.78.80.82.84.86.88.90.92.94.96/таарч, үүнээс 9 удаа барьцадтай муу суудал / 18.28.36.48.60.72.90/ тохиож, 33 удаа урвасан жилийн муу үрт үүд нээгдэн, 7 удаа муу од гариг эрхшээж, 9 удаа төмөр гариг таардаг. Дөрвөн муу зүгийн хорлолд 350 удаа өртөж, эргэх дөрвөн улиралын эсрэг сөрөн 310 нөлөөн доор амьдардаг. Иймд зурхайг судлан дээрхи тохиолуудаас зайлсхийж явбал өлзий буянаа өгөх нь дамжиггүй юм.

 

Зурхайч болох хүн юунаас эхлэх вэ?

 

Эхлээд түвд хэлний цагаан толгой үзнэ.

Зурхайн есөн тоо арилгаж сурна.

Цагийн ном : дүйжид, шивдэн – зэрэг 47 зүйлийн багтаасан ном, Сан –аа гэж 5 гарагийн зурхайн ном үзэж дүүргэдэг.

 

Зурхайн дөрвөн махбодийн онол:

 

Монгол зурхайд од гаригуудыг дараах байдлаар дөрвөн махбодиор ангилан хуваасан байдаг. Үүнд :

Галд : ням, мягмар,

Хийд: пүрэв,

Шороонд : баасан , бямба,

Усанд :даваа, лхагва

 

28 нагистр оддынхувьд :

Галд:-1.2.7.15.9.10.24.

Хийд:- 0.6.4.11.12.13.14

Шороонд: -3.16.17.20.21.23

Усанд:- 5.8.18.19.22.25.26тус тус харгалзана.

Хар зурхайн дөрвөн махбодийн онолоор тухайн өдрийн саран хэрэх од болон гаригийг махбодиор нь хэрэлдүүлэн тоолж, дараах барилдлагуудад хувааж өдрийг шинждэг.

 

  1. хоёр гал учирсан : ………….арвидах барилдлага

  2. хоёр шороо учирсан :………шидийн барилдлага

  3. хоёр хий учирсан : ………….хотол чуулган

  4. хоёр ус учирсан :…………….рашааны барилдлага

  5. гал хий учирсан: …………….хүчин төгсөх барилдлага

  6. шороо ус учирсан :…………..идэрийн барилдлага

  7. гал ус учирсан :………………үхэхийн барилдлага

  8. шороо гал учирсан:………….түлэхийн барилдлага

  9. шороо хий учирсан:………….үл тохирох барилдлага

  10. ус хий учирсан : ………………үл зохилдохын барилдлага

 

эдгээрийн эхний 6 барилдлагыг сайн хэмээн үзэж, аливаа үйлсэд шамдан орох ба үлдсэн 4 барилдлагыг муу хэмээн үзэж аливаа ажил үйлсэдхянуур болгоомжтой байхыг эрмэлздэг уламжлалтай билээ.

 

Арван барилдлагын үр:

 

  1. Арвидах–барилдлагтай өдөр: хувцас болон идээ олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх сайн.

  2. Шидийн – барилдлагтай өдөр : аливаа санасан үйл бүгд сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгад босгох, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг дэлгэрүүлэх үйлүүдэд сайн. Бүтээл туурвил үйлдэхэд сайн.

  3. Хотол чуулган– барилдлагтай өдөр: санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдах, арга эвийг олох түргэн бүтэх элдэв үйлэнд сайн.

  4. Рашаан– барилдлагтай : өдөр насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, угаал үйлдэх, бэр авах, насны хишиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, зэрэг үйлд сайн.

  5. Хүчин төгсөх – барилдлагтай өдөр : өлзий буяны үйл үйлдэх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн.

  6. Идэрийн- барилдлагтай өдөр : сайн үйл үүсгэх, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, газар хагалах, тариа тарих, шинэ хувцас өмсөх,чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх зэрэг үйлүүдэд өлзийтөй сайн.

  7. Үхэх– барилдлагтай өдөр : мал адгуус муулахад сайн.

  8. Түлэх– барилдлагтай өдөр : сайн үйл бүгдийг тэвчин , хатуу үйлийг үйлд.

  9. Үл тохирох– барилдлагтай өдөр : хулгай дээрэм дарах, дайсныг номхотгох үйлэнд сайн.

  10. Үл зохилдох– барилдлагатай өдөр : андгай тангарагаас няцах, дайсныг номхотгоход сайн.

Арван хоёр шүтэн барилдлагын үр :

1Нэр өнгө: өдөрт аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Түүнд төрсөн хүмүүн 6.9.10 сар амьдарвал билиг багатай, хүүхэд доодост энэрэнгүй, баатарлаг бөгөөд 81 наслана. Өвчин болвол 3.5 хоноод эдгэнэ. Замд гарвал муу , гаслантай учирна. Баруун нүд татвал мэдээ сураг сонсоно. Зүүн нүд татвал эд олно. Нохой уливал үхэгсдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөдтөй уулзана.

2Төрөн түгэхүй : өдөр хувцас урлах, орон барих, элдэв урлалын үйлд сайн. Түүнд төрсөн хүн 2.4 сар, 8.9- жилдээ эс үхвэл 64 өөс дээш наслана. Сэтгэл муутай, эцэг эх нь хоосрох гэмтэй. Явдал ариун ч харамч. Өвдвөл 7 хоноод эдгэрнэ. Замд гарвал хүний асрахуй яриаг сонсоно. Зүүн нүд татвал эд хомсдоно. Баруун чих хангинавал өчүүхэн айдас болно. Нохой уливал шуугиан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ.

3Хүрэлцэхүй: өдөрт хараал , хариулга, хатуу үйл, өглөг өгөхөд сайн. түүнд төрсөн хүн 3 сар , 9 жилд эс үхвэл 63 нас хүрнэ. Шашдир, урлахуй ухаанд сайн. эд агуурс багатай, эрдэмтэн, атаач хүн болно. Өвдвөл 3 дахь өдрөө эмчлэгдэхгүй бол ужиграна. Замд гарвал хулгайд өртөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Нохой уливал хулгайч ирнэ. Хэрээ дуугарвал аймшиг болно.

4Сэрэхүй: өдөрт янаг амрагтайгаа учрахад болон авшиг авах, ус гатлах, угаал үйлдэхэд сайн. түүнд төрсөн хүн 2, 72 хоног, 8 сард эс үхвэл 60 гаруй наслана. Хилэнц сэтгэлтэй, чалчаа ба эд өчүүхэнтэй, урлах ба огоорох ухаанд мэргэн. Өвдвөл 10 хоногт эдгэнэ. Замд гарвал идээ ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал төрөл садан ирэх, зүүн нүд татвал хурим болно. Нохой уливал хэрүүл маргаан болох ба хэрээ дуугарвал явсан хүн ирнэ.

5Хурьцахуйөдөрт буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүхэд өлзийтөй сайн. Түүнд төрсөн хүн 10 хоног, 3.5 сар, 9 жилд эс үхвэл 55.64 нас наслана. ёс суртахуун өндөр, амирлангуй, урлахуйд мэргэн, дайсан бүхнийг дарагч. Өвдвөл 8.21 хоногт эдгэнэ. Замд гарвал сэтгэл хямрана. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийн сураг сонсоно.

6Авахуй :өдөрт эм найруулах , эхнэр дуудах, үс авах, элчэд эд өгөх зэрэгт сайн. Түүнд төрсөн хүн 2 хоног, 9 сард үл үхвэл 60 – 80 наслана. Их хилэнцтэй, баян, их яриасаг, сэтгэл муутай. Өвчин ирвэл 10 хоноод амирлана. Замд гарвал сайн бөгөөд идээ, эд арвижана. Зүүн нүд татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олдоно. Нохой уливал халуун болох ба хэрээ дуугарвал муу хэл үг дуулдана.

7Сансарөдөр : бясалгал хийх, тарни тоолох, янаг амрагыг дуудахад сайн. Түүнд төрсөн хүн 9 хоног, 2 сар, 9 жилд эс үхвэл 60 гаруй наслана. Цэвэрч, эцэгтээ урин, хорлол үйлд хичээнгүй, баатарлаг. Өвдвөөс 8 хоногт амирлана. Замд гарвал муу, гаслан хагацал, хааны цааз ирэх гэмтэй. Баруун нүд татвал алдсаныг олно. Зүүн нүд татвал хойт зүгээс жуулчин ирнэ. Нохой уливал гэрийн тэнгэр алмайрна. Хэрээ дуугарвал эд эдлэл олдоно.

8Төрөхүй: өдөрт гэрийн үйл , угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх үйлд сайн. Түүнд төрсөн хүн 5 хоног, 9.10 сар, 10 жилд эс үхвэл 100 наслана. Номын явдалтай, ядуувтар, үнэнийг өгүүлэгч, төрөл саднаа асрах сэтгэлтэй, урлах ухаанд мэргэн. Өвдвөл 8 .10 хоногтоо хүнд, түүнийг хэтэрвэл амирлана. Замд гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Баруун нүд татвал зочин ирнэ. Зүүн нүд татвал хувцас олдоно. Нохой уливал амгалан болно. Хэрээ дуугарах сайн мууг ялгаагүй.

9Өтлөх үхэхүй: өдөрт эд хураах, номын өглөг өгөх, угаал үйлдэх, эд гаднаас авахад сайн. Түүнд төрсөн хүн 9 сар, жилд эс үхвэл 64 өөс дээш наслана. өчүүхэн бодолтой, их идэгч, өвчинд өртөмхий, хилэнцэт явдалд ширүүн, сэтгэл муутай нэгэн. Өвдвөл 21 хоногтоо хэцүү, боловч амирлана. Замд гарвал тус хэрэг үл бүтнэ. Баруун нүд татвал элчтэй учрана. Нохой , хэрээний үрийг номлоогүй.

10Мунхаг : өдөрт сүм дуган, суврага босгох , мод шорооны үйл хийх, эрэл хийх, хураан цуглуулах бүх үйлд өлзийтэй. Энэ өдөр төрсөн хүн 5 хоног, 9 жилд эс үхвэл 81 наслана. Эд баялагтай, хувь сайтай болно. Зөөлөн яриатай, ширүүн зантай, хурьцахуй сэтгэлтэй. Өвчин болвол маш хянамгай байх. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг эхэд айх шалтгаан гарна, баруун чих хангинавал бүсгүй хүнтэй маргана. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Хэрээ дуугарвал дээдсийн хэл ирнэ.

11Хуран үйлдэхүй :өдөр өвчнийг таслах, хуран үйлдэх, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл , дайсныг номхотгоход сайн. Түүнд төрсөн хүн 8 хоног, 8 сар, 8 жилд эс үхвэл 88 наслана гэжээ. үнэн өгүүлэгч, дээд мэдэлтэн, мэргэн ариун явдалтай, амьтанд туслагч болно. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох ба зүүн чих хангинавал буян болно. Нохой уливал хааны үйлийг үйлдэх хэрэг гарна. Хэрээ дуугарвал улай үзнэ.

12Тийн мэдэхүй: өдөрт эм найруулах, шинжлэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. түүнд төрсөн хүн 9 хоног, 8 сар, жилдэс үхвэл 64 наслана гэжээ. Тэрээр баатарлаг зоригтой, цэвэр цэмцгэр, дайсныг номхотгогч, үргэлжид ширүүн өгүүлэгч, хилэнцэд баясгалантай. Замд гарвал эд олно, тахигдан хүндлэгдэнэ. Баруун нүд татвал хувцас олдох, зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олонд хүндлэгдэнэ. Нохой , хэрээний үрийг номлоогүй байна.

 

 

Таван махбодь

 

Аливаа юмс үзэгдлийг 5 зүйлийн махбодид төрөлжүүлэн хураангуйлаад таван махбодийн хоорондох харилцан эсэргүүцэлдэх атлаа нэгддэг, харилцан хязгаарлалцах атлаа түшиглэдэг харьцаагаар харьцаагаар аливаа юмс үзэгдлийн хоорондох харилцаа холбоог тайлбарлаж, улам цаашид аливаа юмс үзэгдэл бол харилцан түшиглэлцэн, үйлдэлцхийн дунд үүсэж, хувиран хөгжиж байдаг гэсэн хөгжил хувьслын үзлээр ертөнцийн хөгжил, хувиралын жам ёсыг таних ухааныг таван махбодийн онол гэнэ.

Бодит ертөнцийн хөгжил жам ёсыг бүхий л цогцоор нь танин тайлбарлах ухаан бол махбодийн онол юм.

Монгол зурхай нь одон зурхай ба хар зурхай гэж махбодь нь ангилагддаг.

Махбодийн онолыг одон зурхайд хэрэглэж од эрхэс, хүн байгалийн шүтэлцээ холбоог тайлбарлах ухааныг хар зурхай гэнэ. Хар зурхайн таван махбодийг одон зурхайн махбодитой харьцуулсан хүснэгтийг дор үзүүлэв.

 

 

Одон зурхайн таван махбодь

 

Хар зурхайн таван махбодь

Шороо

Мод

Ус

Гал

Гал

Шороо

Хий

Төмөр

Огторгуй

Ус

 

Алс дорнодын орнуудын хүн ард нь байгалийн хүчин зүйлс хүнд нөлөөлөх нөлөөллийг судлаж байгаад дэлхий дээрхи бүх амьд ба амьд бус зүйлс нь үндсэн таван махбодь болох : мод, гал, шороо, төмөр, уснаас бүрддэгийг олж тогтоосон байна. Эдгээр таван махбодийн гарал үүслийн тухай ийм нэгэн домог байдаг :

Эрт урьдын цагт нэгэн мэргэн харваач - анчин амьдардаг байжээ. Тэрээр нэгэн удаа нуурын эрэг дээр ан хийж яваад хачин жигтэй нэгэн амьтаныг харвачихжээ. Энэ нь яст мэлхий байв. Яст мэлхий харвуулан унахдаа гэдсээ дээшээ харуулан хөрвөн унажээ.

Анчин дөхөж ирээд : дөрвөн хөлөнд нь шавар шороо наалдсан, урд хөлнийх нь доогуур төмөр зэвтэй модон сум нэвт гарсан, гэдэс нь бөмбөлөг мэт хөөн, амнаас нь халуу шатан, нөгөө сүвнээс нь ус урсаж байна гэнэ.

Анчин харж харж байгаад шороо, төмөр , мод, ус, гал / халуун агаар/ зэрэг нь Орчлон ертөнцийг бүрдүүлэгч анхны таван махбодь болохыг ойлгожээ. Яст мэлхийн хуяган дээр янз бүрийн амьтдыг дүрсэлсэн 12 хээ угалз байжээ. Тэгэхээр нь анчин таван махбодио эдгээр амьтад ноогдуулан хуваарилжээ. Ингэж 60 жилийн мөчлөгт хуанли үүссэн байна.

Хятад , Монголын ард түмэнүүдэд яст мэлхийн хуяг нь ердийн мэргэ төлөгний самбар болдог .

Нэгэн эртний сударт : “ Тэнгэр , газар нь хавтгай бөгөөд бүх орчлон нь яст мэлхий дээр оршдог. Түүний толгой нь өмнө зүг харсан, сүүл нь хойд зүг, хөлнүүд нь зүүн ба баруун зүгийг заана. Өмнө зүг бол - гал махбодийг агуулж, Морь, Могой жилүүдтэй тохирдог, баруун зүг нь – төмөр махбодьтой ба Мич, Тахиатай, хойд зүг бол – усан махбодитой, Гахай, Хулганат�

Ангилал : Зурхай | Нийтэлсэн : ... | Уншсан (254) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл